БИДНИЙ ТУХАЙ

/Тэргүүн Говь Трейд ХХК-ийн дэргэдэх “Тэргүүн Говь” жуулчны бааз нь 2017 оноос эхлэн Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Бид ирсэн зочдын тав тух, аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэн чанартай үйлчилгээ үзүүлэн ажиллахыг хичээдэг ба баазын эргэн тойронд өөр жуулчны бааз байхгүй учир цэлгэр уудам нутгийн дунд оршдог.

Одоогоор манай бааз нь гэр бүхий 1 ресторан, зочин хүлээн авах 10 гэр, боловсон бие засах газар, усанд орох дүш зэргийг орчин үеийн технологийг хослуулсан ба нэг ээлжинд 25-30 хүн хүлээн хүчин чадалтай. Жил бүрийн 5-р сарын дундаас 10-р сарын дунд үе хүртэл үйл ажиллагаагаа эрхэлдэг ба урьдчилан захиалга өгсөн тохиолдолд морь, тэмээ унах боломжтой. Чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна./

ҮЙЛ АЖИЛЛАГАА

1 РЕСТОРАН

Зочиддоо зориулан Европ, Ази болон Монгол үндэсний хоол болох хорхог, боодог, шорлог зэрэг таны захиалгат хоолоор үйлчилдэг.

10 ГЭР

Боловсон бие засах газар, усанд орох дүш зэргийг орчин үеийн технологийг хослуулсан ба нэг ээлжинд 25-30 хүн хүлээн хүчин чадалтай

ҮЗВЭР

Манай баазаас алдарт Цагаан агуй, Бичигт хад, Их Богд уул, Цагаан булаг зэрэг олон үзэх газруудыг нэрлэж болох юм./